14.1 C
Ulaanbaatar
Баасан, 6 сар 13, 2025

Грета Тунбергийг Газын зурвасаас буцаан албадан гаргажээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нэр хүндтэй идэвхтэн Грета Тунберг Газын зурвас руу чиглэсэн хүмүүнлэгийн аянд оролцох үедээ Израилийн армид саатуулагджээ. Түүнийг бусад сайн дурынхны хамтаар Газар дундын тэнгисийн олон улсын усан хил дээр Мягмар гарагт албадан баривчилж, улмаар Израилиас Франц руу буцаасан болохыг Израилийн тал мэдээлсэн байна.

Грета Тунберг Парист газардсан даруйдаа мэдэгдэл хийж, “Израилийн цэргүүд намайг болон бусад идэвхтнийг олон улсын усан хилээс хууль бусаар хулгайлсан” хэмээн буруутгасан бөгөөд хамт байсан идэвхтнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэж чадаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

Францын иргэд шүүхээр орно

Тунбергтэй хамт саатуулагдсан Францын зургаан иргэний тав нь Израилийн гаргасан албадан буцаах тушаалд гарын үсэг зурахаас татгалзсан тул одоо тэдний хэргийг шүүх хянан шийдвэрлэхээр болжээ.

Хүмүүнлэгийн хөлөг онгоцыг олон улсын усанд саатуулав

Израилийн армийн мэдээлснээр, Даваа гарагийн шөнө тусламжийн бараа тээвэрлэж явсан хөлөг онгоцыг Газын зурвасаас баруун тийш 185 км-ийн зайд, олон улсын усан хилд саатуулсан байна. Хөлөг онгоцонд Франц, Швед, Бразил, Герман, Нидерланд, Испани, Туркийн иргэд зорчиж явжээ. Саатуулагдсан бүх хүмүүсийг Израилийн Ашдод боомт руу авчирч, цааш нь Тель-Авивын Бен Гурионы нисэх онгоцны буудалд хүргэсэн байна.

Энэхүү хэрэг олон улсын анхаарлыг татаж, Тунберг болон бусад идэвхтнүүдийн аюулгүй байдал, хууль эрх зүйн асуудлыг дахин сөхөгдөхөд хүргэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here