2025 оны наймдугаар сарын 27-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт яаралтай тусламж үзүүлж, авто осолд өртөн хүнд бэртсэн иргэний амь насыг аварчээ.
Энэхүү ажиллагаанд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал, жолооч М.Пүрэвбаатар нарын бүрэлдэхүүн оролцсон байна. Тэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран мэс заслыг амжилттай хийжээ.
Осолдсон иргэн нүд, эрүү нүүр, нурууны бэртэл, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байсан аж. Шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлснээр өвчтөн амь аврагдаж, одоо ГССҮТ-д шилжин үргэлжлүүлэн эмчлүүлж байна.
Эмч, сувилагч нартаа баярлалаа. Амь аварсан нь үнэхээр сайхан мэдээ байна