15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Х.Нямбаатар: “Замын шугамууд гэнэтийн борооны усыг даахаар бүтээгдээгүй”

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 6-р сарын 23-нд Улаанбаатар хотод орсон гэнэтийн аадар борооны улмаас хотын гол замуудад ус тогтож, иргэд бухимдалтай байна. Үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ.

Түүний хэлснээр:

“Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод хэт халсны улмаас түр зуурын хүчтэй усархаг борооны ус хөрсөнд шингэхгүй шууд урсаж, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлж байна.”

Тэрээр хотын захиргаа, Гэр хорооллын ус хангамж, бохир усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-ын шуурхай багуудыг ус тогтсон хэсгүүд рүү илгээж, машин техник, хүн хүч нэмэгдүүлэн ажиллаж буйг онцолсон.

Шалтгаан нь юу байв?
Гэнэтийн их хэмжээний бороо нь шууд зам руу урсаж, ус зайлуулах шугамын ачааллыг хэтрүүлсэн

Замын ус зайлуулах шугамууд зөвхөн тухайн нэгж талбарын ус зайлуулах зориулалттай болохоос үерийн ус даахаар бүтээгдээгүй

Шороон зам, уулын хөрс, хог хаягдал бороотой хамт урсаж, шугамыг бөглөх шалтгаан болж байна

“Мөн их хэмжээний гэнэтийн аадар борооны усыг үерийн далангаар зайлуулдаг бөгөөд замын ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй бөгөөд зөвхөн замын буюу тухайн нэгж талбарын усыг зайлуулахаар тооцож хийгдсэн байдаг,” хэмээн хотын дарга тодотгосон юм.

Тэрбээр тухайн өдрийн хувьд (2025.06.23) шугам хоолойнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан гэдгийг мөн дурдсан.

Улстөрийн өнгө аяс ч илт болов
Нийслэлийн удирдлага гэнэтийн байгалийн хүчин зүйлийг гол шалтгаан хэмээн тайлбарласан ч, асуудалд улстөрийн өнгө аяс орж ирсэн нь анзаарагдлаа. Учир нь Х.Нямбаатар:

“Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй” хэмээн нэр бүхий УИХ-ын гишүүнд хандсан байна.

Түүний энэхүү хариулт нь засгийн газрын бүтээн байгуулалттай холбоотой шүүмжлэлд өгөх нэгэн төрлийн хариу болов уу гэсэн таамгийг ч нийгмийн сүлжээнд хөндөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here