27.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 16, 2025

ХАМАС, Израиль хоёр 60 хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Палестины зэвсэгт ХАМАС хөдөлгөөн болон Израилийн тал Газын зурваст 60 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар Al Arabiya мэдээлжээ. Энэхүү хэлэлцээрийг АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгч Стивен Уиткофф баталгаажуулсан бөгөөд хоёр тал саналыг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч уг хэлэлцээр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор зарласнаар хүчин төгөлдөр болох юм.

Хэлэлцээрийн хэрэгжилтийг АНУ, Египет, Катар зэрэг орнууд хянаж, хариуцахаар болжээ. Талуудын тохиролцсон гол заалтууд дунд ХАМАС хөдөлгөөн 10 барьцаалагдсан хүнийг суллаж, мөн амиа алдсан 18 хүний цогцсыг Израилийн талд шилжүүлэхээр тусгагдсан байна.

Мөн Израилийн зэвсэгт хүчин сүүлийн үед хяналтдаа авсан зарим бүс нутгаас гарч, НҮБ-ын удирдлага дор хүмүүнлэгийн тусламж дахин хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх заалтууд хэлэлцээрт багтжээ.

Энэхүү түр зуурын гал зогсоох тохиролцоо нь олон сар үргэлжилсэн цус асгаруулсан мөргөлдөөнд амсхийх боломжийг үүсгэж байгаа хэдий ч, байнгын энхийн шийдэлд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Эцэст нь энх тайвны төлөө ядаж нэг алхам хийх хэрэгтэй. Тэндхийн хүмүүст амар амгалан үнэхээр хэрэгтэй

  2. Бид тохиролцсон нь сайн хэрэг. Аливаа гал зогсоох нь хүний ​​амийг аврах боломж юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here