Жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн ширээний теннисний өдөр” болгон тэмдэглэх уламжлалын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын ширээний теннисний холбоо хамтран “Хангарди” нэртэй ширээний теннисний өдөрлөгийг зохион байгуулж байна.
Иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, спортын орчин нөхцөлийг сайжруулж, хүүхэд, залуусыг бие бялдрын зөв хөгжилд хөтлөх зорилготой энэхүү өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайн асарт болж буй бөгөөд орой 19:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Өдөрлөгийн хүрээнд:
- Хүүхдийн нөхөрсөг ширээний теннисний тэмцээн
- Ахмад тамирчдын тэмцээн
- Сонирхогчдын дундах өрсөлдөөн
- Монгол, Хятадын баг тамирчдын нөхөрсөг тоглолт
зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Иргэд спортын өдөрлөгт оролцож, ширээний теннисний спорттой ойр танилцах, сонирхол нэгт нөхөдтэй танилцах боломжтой энэхүү арга хэмжээ нийслэлчүүдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.
Хотын төвд ийм спортын арга хэмжээ зохиогддог нь үнэхээр сайхан. Энэ нь залуучуудын дунд теннисийг дэлгэрүүлж байна
Сайн санаачилга! Магадгүй ийм үйл явдлын ачаар илүү олон хүмүүс идэвхтэй амьдралын хэв маягийг сонирхож магадгүй юм