-14.9 C
Ulaanbaatar
Лхагва, 1 сар 14, 2026

Хаврын “Дүнжингарав”-ыг дахин сэргээх шийдвэр гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны Тэргүүлэгчдийн шинэ оны анхдугаар хуралдаан өчигдөр болж, уламжлалт “Дүнжингарав” хаврын хурдан морины уралдааныг сэргээн зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Холбооны мэдээллээр “Дүнжингарав” хаврын уралдааныг 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар тогтсон байна.

Уралдааны насны ангиллууд

Сэргээн зохион байгуулах уралдааныг дараах ангиллаар явуулахаар шийджээ.

  • Их нас
  • Соёолон нас
  • Сонгомол дунд нас

Хаврын уралдаантай холбоотой эрх зүйн зохицуулалт

Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 1-нээс дараагийн оны тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.

Энэхүү зохицуулалттай холбоотойгоор өмнөх онд иргэдийн зүгээс морьтой жагсаал хүртэл болж байв. Уг жагсаалын дараа шадар сайд асан С.Амарсайхан “Үндэсний спортыг зохион байгуулахдаа салбар яамдын зөвлөмжийг үндэслэж стандарт, аюулгүй байдлыг хангана. Морин спортын хаврын уралдаан зохион байгуулах эрхийг тухайн орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн” гэж мэдэгдэж байсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу