13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Хэнтийд болсон газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын 8-ны орой 22:23 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас баруун хойд зүгт 109 км, Батширээтээс баруун тийш 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас зүүн хойд зүгт 76 км зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл тус бүс нутгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, мөн Төв аймгийн Мөнгөнморьт сум болон нийслэлийн зарим хэсэгт иргэдэд тодорхой хэмжээгээр мэдрэгдсэн ч одоогийн байдлаар хүний амь нас, эд хөрөнгийн хохирол бүртгэгдээгүй байна.

ОБЕГ-ын мэдээлснээр, 2025 он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл Монгол Улсад 3.5–5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 12 удаа бүртгэгдээд байна. Энэ нь байгалийн гамшгийн идэвхтэй бүс нутгуудад анхаарал, урьдчилсан сэргийлэлт шаардлагатай байгааг харуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here