27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Хэтрүүлэн идэх зуршлаасаа хэрхэн салах вэ: Эрүүл амьдралын эхлэл

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Бидний өдөр тутмын амьдралд хэтрүүлэн хооллох нь хялбар бөгөөд олон нийтэд түгээмэл үзэгдэл болсон. Энэхүү зуршил нь сэтгэлзүйн шалтгаантай байхаас гадна, физиологийн болон нийгмийн хүчин зүйлсээс үүдэлтэй байх нь ч бий. Энэ асуудлын талаар мэргэжилтэн Натали Макиенко зөвлөж байна.

Хооллох зуршил сэтгэлзүйн байдалтай шууд холбоотой. Стресс, сэтгэлийн тавгүй байдалд орсон үедээ хүн таашаал мэдрэхийн тулд хоол руу хандах нь элбэг. Хэт их идэх нь богино хугацаанд тайвшруулах мэт санагдавч, тун удалгүй гэмшил, гуниг нэмэгдэж, давталт хэлбэрээр үргэлжилдэг. Энэ бол “гуниглана–иднэ–гуниглана” хэмээх хэзээ ч төгсөхгүй тойрог. Макиенкогийн үзэж буйгаар бид энэ хэмнэлийг зөвшөөрөх бус, ойлгож, өөртөө анхаарал тавих хэрэгтэй.

Хэтрүүлэн идэх шалтгааныг хэд хэдэн байдлаар тайлбарлаж болно. Эхнийх нь хоолны зуршил ба сэтгэл хөдлөлийн ялгааг мэдэхгүй байх явдал. Бидний биед орших бичил биетний тэнцвэр алдагдахад чихэрлэг, илчлэг өндөртэй зүйлсэд дурлах сэдэл бий болдог. Энэ нь таны хүсэл бус, бие махбодийн хариу урвал гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр нойрны хомсдол ч хэтрүүлэн идэх зан төлөвт нөлөөлдөг. Амарч чадаагүй бие энергиэ нөхөхийн тулд түргэн үйлчилгээтэй сахарлаг бүтээгдэхүүн хүсэх хандлагатай болдог байна.

Хэтрүүлэн идэх зуршлаасаа салах эхний алхам бол уг зуршлаа хүлээн зөвшөөрөх юм. Хүн өөрийгөө буруутгахаас илүүтэйгээр асуудлыг тодорхойлж чадвал шийдэл үр дүнтэй байж чадна. Үүний дараа хоолноос өөр таашаал авч болох үйлдлүүдээ тодорхойлох хэрэгтэй. Байгальд гарах, амьтантай харилцах, шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүн турших зэрэг өөрт тохирох сэтгэлийн амралтыг олж мэдэх нь чухал. Хоолыг орлож чадах эдгээр үйлдлийг жагсаан бичиж, хэзээ сэтгэл санаа тавгүйрхэнэ, тэр үед ашиглах боломжтой.

Мөн өөртөө ямар нэгэн зүйлийг хориглох хэрэггүй. Бүр мөсөн татгалзсанаар тухайн зүйлд улам татагдах хандлага бий болдог. Харин бага хэмжээгээр, удирдлагатайгаар тухайн хүнсийг хэрэглэснээр өөрийнхөө сэтгэлийн болон биеийн хэрэгцээг тэнцвэржүүлэх боломжтой.

Хэт бага илчлэгтэй, тэнцвэргүй хооллолт нь ч хэтрүүлэн идэх шалтгаан болдог. Бие махбод шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй үед, тэр дундаа D амин дэм, төмөр зэрэг дутагдвал амттанд татагдах магадлал өндөр болдог. Тиймээс тогтмол, тэнцвэртэй хооллолт, шим тэжээлээ гүйцэд авах нь урт хугацаанд хэтрүүлэн идэх зуршлаас салах хамгийн үр дүнтэй арга юм.

Товчхондоо, хэтрүүлэн идэх зуршлаас салах нь өөрийгөө таньж ойлгох, хүлээн зөвшөөрөх, өөр арга замаар сэтгэлээ амраах, биеийн хэрэгцээг хангах гэсэн цогц үйлдлүүдийн нийлбэр юм. Үүнд тэвчээр, ухамсар, төлөвшсөн хандлага хамгийн гол хүчин зүйлс болдог.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here