Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчидтэй уулзлаа.
Тариаланчид энэ зун ихэнх бүс нутагт хур бороо хомс, гандуу байсан тул ургац буурах эрсдэл тодорхой байгааг онцлон, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, ургац хадгалах болон борлуулахад төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв.
Ерөнхий сайдын мэдээлснээр энэ онд хөдөө аж ахуйн салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд цаашид ашиглалт өндөртэй хэсэгт чиглүүлэх зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Мөн тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх боломжтойг тодотголоо.
Салбарын яамны тооцооллоор тариалалтын талбайг ойролцоогоор 200 мянган га-гаар нэмэх шаардлагатай байгаа аж.
Түүнчлэн тариалангийн бүс нутагт энэ оны аравдугаар сарын 25-ныг хүртэл талбайн захад болон түүнээс 500 метрийн зайд мал бэлчээхгүй, оторлохгүй, өвөлжөөндөө буухгүй байх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тул сумдын удирдлагуудад хатуу мөрдүүлэхийг анхаарууллаа.