Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлжээ.
Анх тус чатбот нь монгол, англи, хятад хэлээр мэдээлэл өгдөг байсан бол энэ сард хийсэн шинэчлэлийн үр дүнд бүх улсын хэлээр зөвлөгөө өгөх боломжтой болсон байна.
Ингэснээр гадаадын иргэд болон уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн хэлээр, цаг хугацаа болон байршлаас үл хамааран 24 цагийн турш авах нөхцөл бүрджээ.





