2.1 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Хөдөө аж ахуйн салбар оны эхний хагаст 35 хувиар өсөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагас жилд тогтвортой өсөлттэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг танилцуулах үеэр онцоллоо.

Эдийн засгийн ерөнхий төлөв

Энэ оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хөдөө аж ахуйн салбар байв. Өнгөрсөн өвлийн зудын нөлөө арилсны дараа тус салбар 35.6 хувийн өсөлт үзүүлж, нийт эдийн засгийн өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлжээ.

Түүнчлэн, төмөр зам, орон сууцны барилгын ажил эрчимжсэнээр барилгын салбар 25.2 хувь, үйлчилгээний салбар 4.5 хувь өссөн нь эерэг үр дүн авчирсан байна.

Ирээдүйн төлөв ба өсөлтийн хүлээлт

Монголбанкны тооцоогоор 2025 оны хоёрдугаар хагаст зэсийн олборлолт нэмэгдэж, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжихээр байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал хүчин зүйл болох аж. Үүний үр дүнд 2025–2026 онд эдийн засгийн өсөлт 5–6 хувийн түвшинд тогтвортой хадгалагдах төлөвтэй байна.

Инфляц ба үнийн тогтвортой байдал

Инфляц 2–7 дугаар сарын хооронд буурсан боловч наймдугаар сард хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалан бага зэрэг нэмэгджээ. Ирэх саруудад хүнсний үнийн нөлөөгөөр инфляц түр хугацаанд нэмэгдэх ч 2026 онд зорилтот түвшинд хүрэх төлөвтэй байна.

Монголбанк “Дотоод эх үүсвэрээр бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх нь эдийн засгийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй” хэмээн анхааруулжээ.

Тиймээс:

  • Мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлэх,
  • Хүнсний нийлүүлэлтийн доголдлыг технологийн шийдлээр шуурхай арилгах,
  • Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах шаардлагатайг онцолсон байна.

Эдгээр арга хэмжээ нь үнийн савлагааг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, тогтвортой инфляцын орчныг бүрдүүлэх үндэс суурь болохыг Монголбанк тэмдэглэжээ.

Гадаад худалдаа ба экспортын байдал

Нүүрсний экспортын орлого 2025 оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн оныхоос 2.7 тэрбум ам.доллараар багассан байна. Гадаад худалдааны эргэлт саарч, урсгал дансны алдагдал тэлж буй энэ үед Засгийн газар, банк, хувийн хэвшлийн гадаад зээл, бондын эх үүсвэр гадаад валютын орлогын урсгалыг дэмжиж байгаа аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here