-10.9 C
Ulaanbaatar
Баасан, 3 сар 13, 2026

Хөгжмөө чангалсан автобусны жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас энэ долоо хоногт иргэдээс ирсэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.

Иргэдийн зүгээс автобусны үйлчилгээтэй холбоотой янз бүрийн санал, сэтгэгдэл ирсэн байна. Зарим зорчигч автобус цэвэрхэн, жолооч нар соёлтой, зөв харьцаж байгаа талаар талархал илэрхийлсэн бол зарим нь жолооч буудал дээр зогсоогүй, зорчигчдыг сууж амжаагүй байхад хөдөлсөн, мөн хөгжмөө чанга тавьж зорчигчдын шаардлагыг хүлээж аваагүй гэх гомдол гаргажээ.

Иргэдийн гаргасан гомдлын дагуу холбогдох шалгалтыг явуулж, зарим жолооч нарт сануулга өгсөн байна. Харин автобус дотор хөгжмөө чанга тавьж, зорчигчийн шаардлагыг үл тоосон жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдол болон талархлыг иргэд 70044040 дугаарын утсаар, мөн https://ptd.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан хүргүүлэх боломжтой юм.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод өдөр бүр дунджаар 1,169 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу