14.1 C
Ulaanbaatar
Мягмар, 7 сар 22, 2025

Хохирогчийн аав: “Улсын хууль хүн бүрд үйлчилдэг гэж итгэж байна” — Дуулиант хэргийн мөрөөр

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нар нийслэлийн “Хүүхдийн 100”-д хүн зодсон гэх хэрэгт холбогдож, 48 цагийн хугацаатай саатуулагдсан нь олны анхаарлыг татлаа.

Хохирогчийн аав хэргийн талаар:

  • Хохирогчийн аав “Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Хуулийн дагуу шийдэгдэх биз. Улсын хууль хүн бүрд хүчин төгөлдөр үйлчилж байгаа байлгүй дээ” хэмээн хариулжээ.

Цагдаагийн байгууллагын тайлбар:

  • ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Энэ хэргийн тухайд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх талаар цагдаагийн байгууллагаас журмын дагуу тест авч ажилласан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа учраас эргээд мэдээлнэ. Хохирогчийн биеийн байдал муу байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж байна” гэж мэдээлжээ.

Прокурорын байгууллагын шийдвэр:

  • Нийслэлийн Прокурорын газраас мэдэгдснээр Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг 2025 оны 7-р сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Д.С-ыг бүлэглэн, нүүр болон биеийн хэсэгт гараар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт сэжиглэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
  • Шүүхээс мөрдөн шалгах явцад цугларсан нотлох баримтыг үндэслэн, “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байна” гэж үзсэн тул сэжигтнүүдийг баривчлах санал прокуророос хүлээн авчээ.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here