7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Хоккейчид ДАШТ-д IV байр эзэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дөрөвдүгээр сарын 27-наас тавдугаар сарын 3-ныг дуустал Мексикийн Керетаро хотод хоккейн гуравдугаар дивизионы “B” хэсгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол, Мексик, Хойд Солонгос, Хонконг, Филиппин, Сингапур улсын багууд өрсөлдсөн юм.

Монголын хоккейчид эхний хоёр тоглолтод Сингапур, Филиппиний шигшээ багийг дараалан хожиж, амжилттай эхэлсэн ч, дараагийн тоглолтуудад Хойд Солонгос, Мексик, Хонконг зэрэг багуудтай дараалан хожигдсон байна. Тиймээс манай баг ДАШТ-ийг IV байр эзлэн өндөрлүүлжээ.

Тэмцээний зохион байгуулагч Мексик баг нэг ч хожигдолгүй 15 оноогоор хэсгээ тэргүүлж, алтан медаль хүртсэн бөгөөд ирэх жил “A” хэсэгт өрсөлдөх эрхээ авсан байна. Люксембург баг “A” хэсгээс доошилж, “B” хэсэгт өрсөлдөхөөр болжээ. Харин Сингапурын баг дөрөвдүгээр дивизионы багуудтай өрсөлдөхөөр болсон байна.

Доод зиндааны тэмцээнээс Узбекистан баг 13 оноогоор хэсгээ тэргүүлж, Сингапурын оронд дэвших эрхийг олсон юм.

Хоккейн мэргэжилтнүүдээс тэмцээний шилдэг тоглогчдыг онцолсон бөгөөд Мексикийн Хектор Мажул таван тоглолтод 15 гоол, 5 гоолын дамжуулалт өгч тэргүүлсэн бол Монголын багийн Б.Бату 9 гоол, 11 оновчтой дамжуулалтаар удаалжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here