1.7 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 5, 2025

Хөл бөмбөгийн ДАШТ-2026 албан ёсны бөмбөгийг танилцууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ, Мексик, Канад гурван улсын нутаг дэвсгэрт 2026 онд зохион байгуулагдах хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) албан ёсны бөмбөгийг ФИФА танилцууллаа.

“Трионда” — Adidas-ийн бүтээл

“Трионда” хэмээн нэрлэгдсэн энэхүү бөмбөгийг Германы “Adidas” компани үйлдвэрлэсэн бөгөөд тус компани 1970 оноос хойш бүх ДАШТ-д бөмбөг нийлүүлж байгаа уламжлалтай. Танилцуулах ёслол Нью-Йорк хотноо болж, ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино:

“Трионда”-г танилцуулж байгаадаа баяртай, бахархалтай байна” хэмээн онцлов.

Бөмбөгний дизайн нь 48 багийн оролцоотой болох түүхэн ДАШТ болон гурван улсын хамтын зохион байгуулалтыг илэрхийлжээ. Улаан, цэнхэр, ногоон өнгө нь Канадын агч модны навч, Мексикийн бүргэд, АНУ-ын оддыг дүрслэн харуулсан байна.

Технологийн дэвшил

Шинэ бөмбөг нь зөвхөн гоо зүйн хувьд бус технологийн шийдлээрээ онцлог юм. Үүнд:

  • Нойтон, чийглэг нөхцөлд тогтоц сайжруулах товойлгон бүтэц
  • Хөдөлгөөн мэдрэгч чип, өгөгдлийг VAR систем рүү дамжуулах боломж

ДАШТ-2026 бэлтгэл

ДАШТ нь 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд Хойд Америкт болно. Тэмцээний цахим тасалбарын эхний шатанд 216 улс, нутаг дэвсгэрээс 4.5 сая гаруй хөгжөөн дэмжигч бүртгүүлээд байна. Харин албан ёсны сугалаа энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд Вашингтон хотод явагдана.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here