-5.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 5, 2025

Хөлбөмбөгийн ДАШТ-2026: Албан ёсны гурван сахиус ил боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гурван улсын хамтарсан түүхэн ДАШТ

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэл сахиусыг албан ёсоор танилцууллаа. Ирэх онд болох энэ тэмцээн нь түүхэндээ анх удаа гурван улсад буюу Мексик, АНУ, Канад зэрэгцэн зохион байгуулагдахаараа онцлогтой.

Сахиусуудын танилцуулга

Maple (Канад)

Канадыг агч мод, хандгайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс тус улсын бэлгэдэл сахиусаар “Maple” нэртэй хандгай сонгогджээ. Одоогийн байдлаар Канадад 500,000–1,000,000 хандгай амьдардаг гэсэн тооцоо бий. Maple нь хаалгачийн бэлгэдэл юм.

Zayu (Мексик)

Мексикийн өмнөд нутгийн ширэнгэн ойд амьдардаг ягуарыг сонгон, “Zayu” хэмээн нэрлэжээ. Энэ нь “эв нэгдэл, хүч чадал, баяр баясал” гэсэн утгыг илэрхийлдэг. Zayu нь довтлогчийн үүргийг бэлгэднэ.

Clutch (АНУ)

АНУ-ын үндэсний бэлгэдэл болсон халзан бүргэдийг “Clutch” нэрээр сонгосон. Тэрээр хагас хамгаалагчийн бэлгэдэл болж байна.

ДАШТ-2026 онцлогууд

  • Нээлтийн тоглолт 2026 оны зургаадугаар сарын 11-нд Мексикийн Мехико хотод болно.
  • Шигшээ тоглолтыг долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хот хүлээн авна.
  • Түүхэндээ анх удаа шигшээ тоглолтын хагас цагийн завсарлагаар шоу тоглолт зохион байгуулагдана.
  • ДАШТ-д анх удаа 48 баг оролцож, нийт 104 тоглолт явагдана.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here