10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Хоошёорюү тэргүүлсэн Зуны тэмцээний банцүкэ зарлагдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Японы сүмо бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын 11-нд Токиод эхлэх Зуны тэмцээний банцүкэг өнөөдөр албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн банцүкэг манай ёкозүна Хоошёорюү тэргүүлж байгаа бөгөөд тэрээр ёкозүна цолтой анхны түрүүгээ авахын төлөө барилдана.

Зүүний озэки байрлалд Ооносато хоёр башё дараалан жагссан байна. Түүний хувьд Зуны башёд түрүүлэх эсвэл үзүүрлэх амжилт үзүүлбэл ёкозүна цол хүртэх боломжтой болжээ.

Өнгөрсөн Хаврын тэмцээнд түрүү бөхтэй даваа тэнцсэн Такаясү найман башёгийн дараа комүсүби цолоо эргүүлэн авч чадсан бол Киришима барууны сэкивакэгийн байранд дэвшсэн байна. Энэ удаагийн башёд 1 сэкивакэ, 2 комүсүби цолтнууд хүч үзэх юм.

Шинээр дээд зиндаанд дэвшсэн бөхчүүдийн тухайд:

  • Накамүра дэвжээний Каёо
  • Касүгано дэвжээний Точитайкай нар дээд зиндаанд дэвшсэн байна.

Жюүрёо зиндаанд:

  • 4 бөх доод зиндаанд унасан бөгөөд тэдний дунд дээд зиндаанд гурван удаа түрүүлсэн, озэки асан Митакэяма 10 жилийн дараа дахин жюүрёод барилдахаар болжээ.
  • Хүнд бэртэл авсны улмаас санданмэд рүү унаад байсан озэки асан Асанояма макүшитагийн барууны 14-т эргэн гарч ирсэн байна.

Энэ удаагийн банцүкэд нийт 612 бөхийн нэр бичигджээ. Дэвжээнүүдийн байдлаас харвал:

  • Исэгахама дэвжээ 37 бөхтэй,
  • Такасаго дэвжээ 26 бөхтэй,
  • Кисэ, Таманой, Нишёоносэки, Хаятэказэ дэвжээ тус бүр 20 бөхтэй оролцохоор болсон байна.

Онцлох үйл явдлын хувьд, Исэгахама ояката саяхан Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнуулсан бөгөөд тэрээр Нагоя башёгийн өмнө долоодугаар сарын 6-нд 65 нас хүрч, тэтгэвэрт гарах тул энэ тэмцээн түүний хувьд сүүлийн башё байх юм.

Монгол бөхчүүдийн хувьд:

  • Роога, Тамашёохо нар дээд зиндаанд эргэн ирсэн.
  • Жюүрёод ганцхан монгол бөх үлдсэн нь макүшита зиндаанд өрсөлдөж буй шинэ залуу бөхчүүд хурдан ахиж дэвших шаардлагатайг харуулж байна.

Тэдний нэг нь макүшитад хүч үзэж буй Сэйхакүхо Ө.Дэмиджамц билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here