-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Баярын үеэр зарим чиглэлийг түр зогсоосон нь

Цагаан сарын баярын өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах хүрээнд хот хоорондын зарим чиглэлийн үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байна. Тодруулбал, шинийн 1, 2-нд Дархан, Хэнтий, Дундговь, Төв, Орхон зэрэг нийт 10 чиглэлд 18 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилжээ. Харин Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг холын чиглэлүүдийн зорчих хөдөлгөөнийг баярын өдрүүдэд түр зогсоосон нь замын ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой зохицуулалт байсан гэж мэдээлэв.

Өнөөдрөөс бүх чиглэл цагийн хуваарийн дагуу явна

Өнөөдрөөс хот хоорондын нийтийн тээврийн бүх чиглэл хэвийн цагийн хуваарийн дагуу автобус явж, иргэдэд саадгүй үйлчлэх юм байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу