Он гарсаар 1549 хүүхэд төрөв
Ховд аймгийн хүн амын 40 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Өнгөрсөн онд тус аймагт 1680 эх амаржиж, 1691 хүүхэд шинээр төрсөн бөгөөд үүнээс 873 нь эрэгтэй, 818 нь эмэгтэй байжээ.
Харин 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 1541 эх амаржиж, нийт 1549 хүүхэд мэндэлсэн байна. Төрсөн хүүхдүүдийн 785 нь эрэгтэй, 764 нь эмэгтэй гэж мэдээлэв.
Түгээмэл нэрс ба хүүхдийн эрүүл мэндийн ажлууд
Энэ хугацаанд хүүхдүүдэд хамгийн олноор өгсөн нэрсийн жагсаалтад Амин-Эрдэнэ, Энхжин, Номин-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Хангай зэрэг нэрс багтжээ.
Мөн Ховд аймаг 2025 онд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, тэр дундаа шүдний өвчлөлийг бууруулах чиглэлд анхаарч, тэмцээн, сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа байна.





