Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн 2025–2026 оны улирал наймдугаар сарын 25-нд эхэллээ.
Энэ удаад Монгол Улсаас анх удаа тус тэмцээнд оролцож буй “Ховд Вестерн” баг Филиппиний “Stallion Laguna” клубтэй нээлтийн тоглолтоо хийж, 6:1-ээр ялагдсан ч тэмцээнд гоолдсон түүхэн амжилтыг үзүүлэв.
Монголын багийн түүхэн анхны гоолыг Өмнөд Солонгос тоглогч Ли Нари оруулсан нь тэмцээний онцлох мөчүүдийн нэг болж үлдлээ.
“Ховд Вестерн” баг “А” хэсэгт Мьянмарын “I.S.P.E”, Филиппиний “Stallion Laguna”, Гуамын “Strykers” багуудтай өрсөлдөхөөр хуваарилагдсан.
- 8-р сарын 28 – “I.S.P.E”-тэй тоглоно
- 8-р сарын 31 – “Strykers”-тэй тоглоно
Энэ хэсгийн бүх тоглолт Мьянмарын Янгон хотод явагдаж байна.