-10.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Ховдод томуу дэгдэж, өвчлөгсдийн 70 гаруй хувийг хүүхэд эзэлж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Томуу, томуу төст өвчин дэгдэлтийн түвшинд хүрэв

Жаргалант хот, 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар Ховд аймагт томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн түвшинд үргэлжилж байна.

Амбулаторийн үзүүлэлт: 10 мянга гаруй үйлчлүүлэгчийн 12.8 хувь нь томуу гэж оношлогдов

Сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаториор 10 мянга гаруй хүн үйлчлүүлснээс 12.8 хувьд нь томуу, томуу төст өвчин оношлогджээ. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын танилцуулснаар энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 9.9 хувиар буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна.

Хүүхдийн өвчлөл давамгай: 14 хүртэлх насныхан 72.7 хувийг эзэлжээ

Томуугаар өвчлөгсдийн 72.7 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдлын 68.7 хувийг 14 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Мөн томуугийн өвчлөгсдийн 55.1 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдлын 70.9 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд бүрдүүлжээ.

Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, хүүхдийн тасагт нэмэлт ор гаргав

Энэ сарын 16-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 52 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчилгээ авч байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн тасагт нэмэлтээр найман ор гаргажээ. Мөн хүүхдийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 93 хүүхдийн 48 нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдсон байна.

Урьдчилан сэргийлэлтэд анхаарахыг зөвлөв

Эмч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, амин дэм илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, амны хаалт зүүх зэрэг арга хэмжээг авч, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here