Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шааны уул” хэмээх нутагт 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 18:22 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлт нь аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс баруун хойд зүгт 71 км-ийн зайд болсон байна.
Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухайн хөдлөлтийн мэдээллийг 18:31 цагт холбогдох байгууллагуудад цахим шуудангаар хүргүүлжээ.
Улаан-Уул болон Цагааннуур сумдын Засаг даргын Тамгын газруудаас авсан мэдээллээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй байна.
Харин газар зүйн хувьд ойролцоо байрлах Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогч хэлэхдээ, тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол ч учраагүй гэв.
Хөөх, 5.3 бол ноцтой юм. Ямар ч саадгүй болсон нь сайн хэрэг
Байгаль бидэнд аливаа зүйлд бэлэн байх ёстойг дахин сануулах болно…