-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Хөвсгөлд хоёр настай хүүхэд ойгоос сураггүй болжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сайханмод орчмоос хүүхэд алга болсон хэрэг

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод хэмээх газарт хоёр настай хүүхэд сураггүй болоод байна. Эцэг эх нь ойгоос мод бэлтгэж байх үедээ хүүгээ машинд унтуулан үлдээсэн бөгөөд түр хугацаанд холдсон хооронд хүүхэд сураггүй болсон аж.

Эрлийн ажиллагаанд орон нутгийн бүх байгууллага оролцож байна

Алга болсон хүүг эрэн хайх ажиллагаанд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, сумын удирдлагууд болон төрийн байгууллагуудын албан хаагчид оролцож байна. Мөн Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Цагдаагийн тасаг, малчид, иргэд, Уяачдын холбоо зэрэг олон байгууллага хамтран ажиллаж байгаа юм.

200 гаруй хүн, 38 техник ашиглаж байна

Эрлийн ажиллагаанд нийт 200 гаруй хүн, 38 автомашин техник дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг олохын тулд ойр орчмын газарт өргөн хүрээтэй самналт хийж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here