14.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 4, 2025

Хүйсийн маргаантай Иман Хелиф Дэлхийн Боксын холбоог шүүхэд өглөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Парисын олимпын аварга, Алжирын боксчин Иман Хелиф зөвхөн спортын амжилтаараа бус хүйсийн талаарх маргаанаараа олон улсын анхаарлын төвд байгаа билээ. Тэрээр саяхан Дэлхийн Боксын холбоо (World Boxing)-ны шийдвэрийг эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд (CAS) нэхэмжлэл гаргажээ.

CAS энэ тухай Даваа гарагт мэдэгдэл хийхдээ талууд одоогоор албан бичиг солилцож эхэлсэн бөгөөд шүүх хурлын тов удахгүй тодорхой болно гэж мэдээлсэн байна.

Хелиф энэ сарын 14-нд эхлэх байсан насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Английн Ливерпүүл хотод болох тус тэмцээнд Дэлхийн Боксын холбоо хүйсийн шалгалт хийхээр болсон бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдийн ангилалд хэрэгжүүлнэ гэж зарласан юм. Түүнчлэн холбооноос 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн бүх тэмцээнд хүйсийн гэрчилгээ шаардахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Шүүхээс гаргасан албан мэдэгдэлд Хелиф уг шийдвэрийг хэрэг маргаан дуусах хүртэл түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч татгалзсан гэжээ.

Өмнө нь Дэлхийн Боксын холбоо хүйсийн шинжилгээ хийж эхлэхдээ Хелифийн нэрийг шууд дурдсан нь шүүмжлэл дагуулж, холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст тамирчны хувийн нууцыг хамгаалаагүйдээ уучлал гуйсан юм.

26 настай Иман Хелиф боксоос зодог тайлах бодолгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд 2028 оны олимпод дахин амжилтаа бататгахыг зорьж байгаагаа олон нийтэд хэлсэн билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here