22.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 23, 2025

Хүлэгүүд аваргын титмээ хамгаалж, Үндэсний дээд лигийн ноён оргил хэвээр үлдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2024–2025 оны Үндэсний дээд лигийн финалын цуврал өндөрлөж, аваргын хувь заяа “Хасын Хүлэгүүд” багийн гарт шийдэгдлээ. Цувралын зургаа дахь тоглолтод тэд “Бишрэлт Металл” багийг 4:2-ын харьцаатайгаар буулган авч, хоёр дахь жилдээ дараалан аваргын цомыг өндөрт өргөлөө.


Хүлэгүүдийн түүхэн амжилт

Ийнхүү Хүлэгүүд баг нийт 15 удаа шигшээ цувралд шалгарч, 9 удаа түрүүлсэн түүхэн үзүүлэлттэй болж байна. Тэдний тогтвортой амжилт нь дээд лигийн ноёрхлоо дахин бататгасан үйл явдал боллоо.


Сүүлийн 30 жилийн аваргууд

Доорх жагсаалтад Үндэсний дээд лигийн 1995 оноос хойших шигшээ цувралын үр дүнг харуулж байна:

  1. 1995 – 1+11 баг Азийн Чоныг 4–2
  2. 1996 – Чөтгөрүүд Алтан бүргэдүүдийг 4–2
  3. 1997 – Чөтгөрүүд Алтайн бүргэдүүдийг 4–1
  4. 1998 – 1+11 Бизнесийн чөтгөрүүдийг 4–2
  5. 1999 – 1+11 дахин Бизнесийн чөтгөрүүдийг 4–2
  6. 2000 – Азарганууд Скай Hawks-ийг 4–0
  7. 2001 – Лидер баг XMG Азаргыг 4–3
  8. 2002 – Лидер дахин XMG Азаргыг 4–2
  9. 2003 – Харцага баг Ирвэс (ХҮДС)-ийг 4–1
  10. 2005 – Лидер Харцагыг 3–1
  11. 2006 – Харцага Баганат өргөөг 4–2
  12. 2007 – Харцага Ёлуудыг 4–1
  13. 2008 – Хүлэгүүд Акулуудыг 4–3
  14. 2009 – Хүлэгүүд МВМ МУИС-ийг 4–2
  15. 2010 – Хүлэгүүд Баянзүрх Буллсыг 4–2
  16. 2011 – Харцага Аватарыг 4–1
  17. 2012 – Баянзүрх Буллс Хүлэгүүдийг 4–2
  18. 2013 – Танан гарьд Хүлэгүүдийг 4–1
  19. 2014 – Хүлэгүүд Харцагыг 4–0
  20. 2015 – Харцага Танан гарьдыг 4–2
  21. 2016 – Харцага Хүлэгүүдийг 4–2
  22. 2017 – Хүлэгүүд Этүгэн Ирвэсүүдийг 4–2
  23. 2017 – Ховд Мон-Алтиус Харцагыг 4–0
  24. 2018 – Хүлэгүүд Төв Ургацыг 4–1
  25. 2019 – Танан гарьд Хүлэгүүдийг 4–3
  26. 2020 – Танан гарьд Хүлэгүүдийг 4–2
  27. 2022 – Хүлэгүүд Уурхайчдыг 4–0
  28. 2023 – Уурхайчид Металлыг 4–0
  29. 2024 – Хүлэгүүд Металлыг 4–1
  30. 2025 – Хүлэгүүд Металлыг 4–2

Хүлэгүүдийн хувьд сүүлийн дөрвөн улирлын турш гурван удаа аваргалсан нь тэдний нэгдмэл ажиллагаа, тогтмол форм, дээд түвшний тоглолтыг нотолж байна. “Металл” баг ч цувралд хүчтэй өрсөлдсөн ч тэдний туршлага, бэлтгэл хангалттай байж чадсангүй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here