Сонгинохайрхан дүүрэгт өсвөр насны гурван хүүхэд бүлэглэн дээрмийн хэрэг үйлдсэн хэрэг гарч, цагдаагийн байгууллага уг хэргийг шуурхай илрүүлжээ.
Цагдаагийн мэдээлснээр, 2025 оны долдугаар сарын 21-ний өдөр тус дүүргийн 16 дугаар хороонд иргэнээс “дээрэмдүүллээ” гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу очсон алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 15–17 насны гурван хүүхэд хохирогчийн биед хутга тулган гар утас, хувийн эд зүйлс, гадуур хувцсыг нь булаан авч зугтсан болохыг тогтоожээ.
Одоогоор уг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдад хандан хүүхдүүддээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон уриаллаа.