-14.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Хүүхдийн 100 дахь халдлагын хэрэг анхан шатны шүүхэд шилжиж, хэлэлцэхээр боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 7-р сарын 19-ний шөнө гарсан хэрэг шүүхийн шатанд орлоо

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Лувсандоржийн Л.Алтан-Очир, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан гэж мэдээлжээ.

Прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг энэ сарын 18-нд шүүхэд шилжүүлэв

Тус хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 18-нд шилжүүлсэн байна. Прокуророос Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.6-1, 11.4-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлсэн гэж мэдээлэв.

Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ

Өнөөдөр уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх яллах дүгнэлттэй танилцсаны үндсэн дээр хэргийг прокурорт буцаахгүйгээр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хурал товлогдсоноор уг хэрэг шүүхийн журмаар шийдвэрлэгдэх шатандаа оржээ.

Шүүхийн шийдвэрийн тоймд дурдсанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн яллагдагч нарын өмгөөлөгчдийн зүгээс “… шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү…” гэх агуулгатай хүсэлт гаргасан ч урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзжээ. Шүүхээс прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, хэргийг шүүхийн шатанд үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн тоймыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ бэлтгэсэн гэж мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here