14.1 C
Ulaanbaatar
Баасан, 6 сар 13, 2025

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр: Монголд 58 мянган хүүхэд хүнд нөхцөлд ажиллаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяар Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг санаачлагч болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг дэвшүүлж байна.

Үндэсний статистикийн хорооны сүүлийн судалгаагаар Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 58 мянга орчим нь эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тэвчишгүй орчинд ажиллаж байна. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах асуудал олон нийтийн анхаарлын төвд байх ёстойг харуулж буй бодит тоо юм.

Одоогоор улсын хэмжээнд хүүхдийн эрхийн асуудлаар хяналт тавьдаг 38 байцаагч ажиллаж байгаа ч ирэх онд энэ тоог 92 болгохоор төлөвлөжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд олон улсын хэм хэмжээ, ОУХБ-ын конвенцын үндсэн зарчмуудыг тусган, хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна.

Хүүхдийн хөдөлмөрийг бууруулах, бүрэн зогсоохын төлөө бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ олон нийтийн оролцоо, ойлголт, хандлагыг өөрчлөх нь чухал хэвээр байна. Энэ өдөр нь зөвхөн нэг өдрийн тэмдэглэл бус, ирээдүйн төлөөх тууштай тэмцлийн сануулга юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here