-11.2 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 4, 2026

Хятадад байгалийн жамаар таван ихэр төрж, 60 саяд нэг тохиолдол гэх мэдээлэл анхаарал татав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хятадын Хүбэй мужийн Үхань хотын нэгэн төрөх эмнэлэгт Шинжаан мужийн 24 настай оршин суугч эмэгтэй таван ихэр хүүхэд төрүүлсэн тухай мэдээлэл гарлаа. Эмнэлгийн статистикт дурдсанаар байгалийн жамаар үр тогтож, нэг дор таван хүүхэд төрөх магадлал 60 саяд нэг тохиолддог гэжээ. Ийнхүү маш ховор тохиолдол бүртгэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Эмнэлгийн мэдээллээр шинээр мэндэлсэн таван ихрийн нэг нь хүү бөгөөд 990 грамм жинтэй төрсөн байна. Харин дөрвөн охин нь 870, 970, 1020, 1030 грамм жинтэй мэндэлжээ. Эмч нар бүх нярайн биеийн байдал харьцангуй тогтвортой гэж үнэлсэн бөгөөд төрөх үеийн амин үзүүлэлтийг илэрхийлдэг Апгарын үнэлгээ нь бүгд 6 онооноос дээш гарсан гэж мэдээлсэн байна.

Ихрүүдийн аав хүүхдүүдийнхээ нэрийг урьдчилан сонгосон байжээ. Тэр том хүүгээ Юнус гэж нэрлэсэн бол дөрвөн охиндоо Михрия, Михрима, Замира, Зафара гэсэн нэр өгсөн байна. Тэрбээр нэр сонгохдоо “гүн утга агуулга хайгаагүй, дуудахад эвтэйхэн байхыг илүү чухалчилсан” гэж хэлсэн тухай мэдээлэлд дурджээ.

Мөн таван ихрийн аав олон нийтийн өмнө эхнэртээ талархлаа илэрхийлж, эмнэлгээс гарахад нь алт бэлэглэхээ хэлсэн байна. Түүнчлэн эхнэрийнхээ идэх дуртай үндэсний хоол болох плов хийж өгөх, мөн тандырт шарсан самсаа бэлдэж өгөхөө амласан гэжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу