-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Хятадын хөлбөмбөгт шок: 73 хүн бүх насаараа хөөгдлөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Авлигын дуулиан хөлбөмбөгийн холбоог үндсээр нь донсолгов

Авлига, тоглолтын үр дүнг наймаалцсан хэрэгт холбогдсон Хятадын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч асан Чэнь Шуюань, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ли Тье нарын зэрэг нэр бүхий 73 хүнд хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хоригложээ.

Албаныхны мэдээлснээр тэднийг 2024 оны есдүгээр сард тэмцээний үр дүнг урьдчилан тохиролцсон хэрэгт буруутгагдаж шийтгэл хүлээсэн 43 тоглогч, албаны хүмүүсийн хэргийн үргэлжлэл, өргөтгөсөн мөрдлөгийн хүрээнд холбогдолтой гэж үзсэн байна.

41 клуб, 120 гаруй тоглолтын үр дүнг наймаалцсан баримт илэрчээ

Дээрх 43 хүн дотроос 38 нь идэвхтэй тоглогч байсан бөгөөд тэдний оролцсон, нийт 41 клубийн 120 гаруй тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцож, наймаалцсан гэж мөрдөн шалгагчид дүгнэжээ.

Гэсэн хэдий ч уг маргаантай тоглолтууд бүгд Хятадын нутаг дэвсгэр дээр болсон эсэх талаар албаныхан тодорхой тайлбар өгөөгүй байгаа нь уг дуулианы цар хүрээ, географийг бүрэн тодорхойгүй үлдээж байна.

Гадаад легионерууд ч шалгалтад өртөж, зарим нь хоригдсоноор нутаг буцав

Энэхүү хэрэгт Хятадын дээд лигт тоглодог гадаад тоглогчид ч татагдсан. Тэдний дунд Өмнөд Солонгосын хагас хамгаалагч Сон Жюн Хо байсан бөгөөд тэр бусадтай хамт шалгалтад орж, 10 сар хоригдсоны эцэст 2024 оны гуравдугаар сард эх орондоо буцсан тухай мэдээлжээ.

Авлигын дуулиантай холбогдуулан холбоонд өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн эрхэм шоронд хоригдох ял авсан. Тэдний нэг болох Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан Чэнь Шуюаньд өмнө нь бүх насаар хоригдох ял оноосон талаар албан эх сурвалжууд мэдээлж байсан.

Хөлбөмбөгийн нэр хүндэд учирсан цохилт

Ийнхүү 73 хүнийг бүх насаар нь хассан шийдвэр нь Хятадын хөлбөмбөгийн тогтолцоо, нэр хүндэд томоохон цохилт өгч байна. Том клуб, олон тоглолтыг хамарсан тоглолт тохиролцоо, авлигын дуулиан нь зөвхөн дотоод лигийн өрсөлдөөн бус, улсын шигшээ, холбооны удирдлагын түвшинд хүртэл гүнзгийрсэн байсныг харуулж, хяналт, шударга ёсны тогтолцоог эргэн харж, цэвэршүүлэх шаардлага тулгаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу