31.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Хязаалан насны морьдын уралдаанд түрүүлсэн шилдэг хурдан хүлгүүд тодорлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулсан Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уралдаанд 256 хязаалан бүртгүүлснээс 195 нь гараанд мордон 18 км-ийн замыг туулжээ.

Уралдаанд түрүү байранд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат уяач Б.Гантигийн сартай хүрэн хүлэг түрүүлсэн бөгөөд 10 настай унаач Ц.Түвшинсайхан давхиж барианд орсон байна.

Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Лхагвацэрэнгийн халтар халзан үрээ, унаач 10 настай Б.Нармандах, гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Б.Гантулгын бор халзан, унаач 13 настай Б.Эрдэнэбилэг давхижээ.

Дөрөвдүгээр байранд Архангай аймгийн Чулуут сумын харьяат Ц.Энхболдын халтар үрээ, унаач 12 настай Н.Сумъяабазар, тавдугаар байрт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын А.Наранбаатарын хар ширээтэй саран хүлэг, унаач 8 настай Ц.Цэрэнтогтох шалгарсан байна.

Хурдан морины салбар хорооноос мэдээлснээр тав, зургаа руу хамт орсон хоёр морины бичлэгийг нарийвчлан шалгасны дүнд А.Наранбаатарын уясан морь тавд орсон нь нотлогджээ.

Хязаалан насны морьдын энэ жилийн уралдаан олон аймаг, сумдын шилдэг уяачид, авьяаслаг унаач хүүхдүүдийн оролцоотой болж, наадамчдын сэтгэлийг баясгаж чадсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here