18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

И.Цэлмүүн: Монголын түүхэнд Дэлхийн цомын анхны медальт тамирчин боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өсвөрийн шатарчдын дунд зохион байгуулагдсан Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон Идэрийн Цэлмүүн Монгол Улсаас анхны медаль хүртсэн тамирчин боллоо. Энэхүү тэмцээнийг Дэлхийн шатрын холбооноос 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд 8, 10, 12 насны ангилалд шилдэг шатарчид өрсөлдсөн юм.

“Сүү” ХК-ийн ивээн тэтгэгчээр оролцсон, “Босоо ноён” клубийн тамирчин, Олон улсын шатрын холбооны мастер И.Цэлмүүн энэ тэмцээнд нийт есөн өрөг нүүж, долоон хожил, нэг тэнцээ, нэг хожигдлын үзүүлэлттэйгээр хүрэл медалийн болзол хангажээ. Тэрбээр өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад Дэлхийн цомын медалиа түүхэнд анх удаа Монгол Улсад авчирч, хос медалийн эзэн боллоо.

И.Цэлмүүн нь таван настайгаасаа шатар тоглож эхэлсэн бөгөөд найман настайдаа анхны тэмцээндээ оролцож байв. Тэрбээр Монгол Улсын өсвөрийн дөрвөн удаагийн аварга, өнөөг хүртэл нийт 13 тэмцээнд оролцсон туршлагатай тамирчин юм.

Түүнийг дэмжин ажиллаж ирсэн “Сүү” ХК нь 2022 оноос эхлэн ивээн тэтгэж байгаа бөгөөд түүнийг ирээдүйн их мастер болж, тив дэлхийд Монголын нэрийг таниулах болтугай гэж итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here