18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Их хамба Д.Жавзандорж нэг өдрийн сахил хүртээнэ — Бурхан багшийн дүйчин өдөр тохиож байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 11-ний өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба лам Д.Жавзандорж Батцагаан дуганд “Тэгчэн сожин” буюу Их хөлгөний нэг өдрийн сахил хүртээж байна. Энэхүү үйл ажиллагаа өглөөний 04:00 цагт эхэлжээ.

Бурхан багшийн их дүйчин өдөр

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр нь Бурхан багшийн:

  • Эхийн хэвлийгээс мэндэлсэн,
  • Гэгээрлийн хутгийг олсон,
  • Нирваанд орсон
    гурван чухал үйл явдлыг нэгэн зэрэг тэмдэглэдэг баярын өдөр юм.

1992 оноос хойш Монгол Улсад албан ёсоор тэмдэглэж эхэлсэн энэ өдөр нь 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болон хуульчилсан билээ. Буддын шашинтнууд голчлон амьдардаг улс орнуудад энэ өдрийг төрийн хэмжээнд баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

“Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор улс орон даяар тэмдэглэнэ

Энэ жилийн дүйчин өдрийг:

  • Эв нэгдэл,
  • Энэрэл нигүүлсэл,
  • Сэтгэлийн боловсрол,
  • Өв соёлоо дээдлэх гэсэн агуулгаар өргөн хүрээнд тэмдэглэж байна.

Төв талбай болон бусад газарт болох онцлох үйл явдлууд:

  • “Эзэн сан”: Эзэн Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх ёслол жилд нэг удаа Төв талбайд болно
  • “What happens today”: Залуучуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөр
  • “Баярын жагсаал, бясалгал” зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм

Мөн энэ өдөр орон даяар хурал ном, сургалт, соёлын олон талт арга хэмжээ өрнөх бөгөөд сүсэгтэн олон сахил хүртэж, буян үйлдэхийг зорьдог уламжлал хадгалагдсаар байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here