27.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 16, 2025

Илон Маскийн нууц хүүхдийн тухай мэдэгдэл Японд шуугиан тарьлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Америкийн инфлюэнсер Эшли Сэнт Клэйрийн Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлага Баасан гарагт нийтлэгдсэний дараа Япон даяар шуугиан тарьж байна. Тэрбээр ярилцлагадаа Илон Маск дэлхийн олон улсад, тэр дундаа Японд хүртэл хүүхэдтэй болсон тухай дурдсан нь уг дуулианы эхлэл байв.

Маскийг төрөлт буурч байгаад санаа зовдог бөгөөд шаардлагатай бол хэн бүхэнд үр тогтоох эр бэлгийн эсээ хандивлахад бэлэн гэдгээ Эшлид ярьсан тухай түүний ярилцлагад онцолсон байна. Эшли өөрөө ч Маскийн 14 дэх хүүхдийг төрүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлж буй нь дуулианыг улам лавшруулсан.

Японы олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг идэвхтэй хэлэлцэж эхэлсэн ч яг хэн Маскийн хүүхдийг төрүүлсэн байж болох талаар тодорхой нэр дурдагдаагүй байна. Гэсэн ч Ням гарагийн орой хошин урлагийн жүжигчин Хироики Ариёши радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Манай улсад ийм түвшинд хүрсэн дива хэмжээний цөөн эмэгтэй бий. Гэхдээ Маск зүгээр л шоудаж байгаа байх. Үнэндээ тэр зүгээр нууцаар шүтдэг одод руугаа сээтгэнэсэн байж магадгүй” хэмээн хошигносон нь олныг хөгжөөсөн юм.

Онлайн орчинд уг мэдээлэл хоёр хандлагатайгаар хүлээн авагдаж байна. Нэг хэсэг нь түүнийг наргиа болгож хошигнон хүлээн авч байгаа бол нөгөө хэсэг нь Илон Маскийн нөхөн үржихүйн талаарх үзэл бодолд шүүмжлэлтэй хандаж байгаа. Зарим хэрэглэгчид түүний ген болон зан чанарыг өвлөн авсан хүмүүс олон болох нь дэлхийд аюултай гэж үзэж буйгаа илэрхийлсэн сэтгэгдэл бичжээ.

Одоогоор Маск албан ёсоор 14 хүүхэдтэй гэж тооцогддог ч үүнээс хавьгүй олон байх магадлалтай гэсэн таамаг олон нийтийн дунд эргэлдсээр байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрөлт буурч байгааг анхааруулж, хүн төрөлхтний ирээдүйн тухай санаа зовж явдгаа олонтаа илэрхийлсээр ирсэн юм.

Өнгөрсөн онд Саудын Арабын нийслэлд болсон Future Investment Initiative чуулга уулзалтад цахимаар оролцохдоо Маск “Хэрвээ бид хүн үйлдвэрлэхгүй бол хүн төрөлхтөн байхгүй болно. Ингэвэл ямар ч бодлого байгаад нэмэргүй” хэмээн мэдэгдэж байжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here