29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Ираны эсрэг дайнд АНУ оролцох эсэхийг Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ираны эсрэг байлдааны ажиллагаанд АНУ оролцох эсэх тухай шийдвэрийг ерөнхийлөгч Дональд Трамп ирэх хоёр долоо хоногийн хугацаанд гаргах талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт өчигдөр мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын зүгээс Ираны эрх баригчдад цөмийн хөтөлбөрөөсөө ухрах “хугацааны хязгаар” тавьсан гэсэн утгатай гэж шинжээчид үзэж байна.

“Өнгөрсөн хугацаанд АНУ, Ираны хооронд нийт зургаан удаагийн хэлэлцээр шууд болон шууд бус хэлбэрээр явагдсан” хэмээн Левитт онцолжээ. Тэрээр энэхүү мэдэгдлээрээ асуудлыг дипломат замаар шийдвэрлэх оролдлого хангалттай хийгдсэнийг илтгэсэн гэж үзэж болно.

Гэхдээ Трампын засаг захиргаа дотор энэ асуудал тодорхой зөрчил, хуваагдлыг бий болгоод байна. Ялангуяа Израилийг дэмжиж, Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцох эсэх талаар байр суурь эрс ялгаатай байгаа нь анзаарагдлаа.

АНУ-ын “Америк нэгдүгээрт” хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Стив Бэннон энэ асуудалд хүчтэй эсэргүүцэл үзүүлж, “Бид дахин нэг Иракийн дайныг үүсгэх ёсгүй” гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Израиль өөрсдийн эхлүүлсэн асуудлаа өөрсдөө дуусгах ёстой” хэмээн тодотгосон байна. АНУ 2003 онд Иракт явуулсан цэргийн ажиллагаанд 4700 орчим алба хаагчаа алдаж байсан нь энэ удаагийн болзошгүй мөргөлдөөнийг улам эмзэг болгож буй.

Түүнчлэн Трампыг дэмжигч Маржори Тэйлор Грин болон улс төрийн нөлөө бүхий тоймч Такер Карлсон нар ч мөн хөндлөнгийн оролцоонд шүүмжлэлтэй хандаж байна. Харин Бүгд Найрамдах намын зарим гишүүд Ираны цөмийн хөтөлбөр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй гэж үзэн, цэргийн хариу арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байна.

Айова мужийн сенатор Жони Эрнст Сенатын зэвсэгт хүчний байнгын хорооны хуралдааны үеэр “2023 оны аравдугаар сарын 7-нд Ираны дэмжлэгтэй Хамас бүлэглэлийн халдлагын улмаас 43 америк иргэн амь үрэгдсэн тухай олон нийт мэдэхгүй байж магадгүй” хэмээн анхааруулсан нь нөхцөл байдлын хүндрэлийг илтгэж байна.

Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Цагаан ордны төлөөлөгч Трампыг “дипломат замыг эрхэмлэдэг ч хүч чадлаа ашиглахаас эмээдэггүй” гэж тодорхойлон, түүний “гайхалтай зөн совин”-д итгэхийг уриалжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here