Ирэх оны төсөвт ахмадын тэтгэврийг 8.6 хувиар жигд нэмэгдүүлэхээр төлөвлөснөөр тэтгэврийн хэмжээ 45,792–55,120 төгрөгөөр өсөхөөр байна. Мөн гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмад настнуудын хувьд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэгдэл авахаар тусгагджээ.
Тэтгэврийн нэмэгдлийн жишээ тооцоо
Сарын 572,400 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнууд 45,792 төгрөгийн нэмэгдэл авч, нийт тэтгэвэр нь 618,192 төгрөг болно.
Сарын 689,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнуудын тэтгэвэр 55,120 төгрөгөөр нэмэгдэж, 744,120 төгрөг болж өснө.
Харин хамгийн өндөр буюу гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмад настнууд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэгдэл авах зохицуулалттай байна.





