7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Испанийн алдарт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Испанийн хөл бөмбөгийн ертөнцийн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн нэг, “Маноло” нэрээрээ олонд танигдсан Мануэль Касерес-Артесеро 77 насандаа амьсгалын замын хүндрэлийн улмаас нас баржээ. Испанийн шигшээ багийн хэвлэлийн албанаас түүний таалал төгссөнийг албан ёсоор мэдээлсэн бөгөөд “Гунигтай, баяртай аль ч үед биднийг үргэлж дэмжиж ирсэн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч маань хорвоог орхин одлоо. Түүний гэр бүл, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тайван нойрс доо, Маноло” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Маноло 1982 оноос эхлэн “Валенсиа” багийг дэмжиж, 2006 он хүртэл тус багийн бүх тоглолтыг биечлэн үзсэн бөгөөд 1979 оноос хойш Испанийн шигшээ багийн гадаадад хийсэн тоглолт бүрт оролцож иржээ. Тэрбээр 10 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (ДАШТ) газар дээрээс нь үзэж, 8 удаагийн Европын аваргын тэмцээнд ч мөн шигшээ багийнхаа төлөө цэнгэлдэхэд суусан алдартай хөгжөөн дэмжигч байсан юм.

2010 оны Өмнөд Африкийн ДАШТ-ийн долдугаар сарын 3-нд болсон тоглолтыг Маноло хатгаа туссан учир орхигдуулсан нь түүнд тохиосон ганц алгасалт байлаа. Харин 2018 оны ДАШТ-д Орос улсад хүрэлцэн ирж, багийнхаа тоглолтыг үзсэн ч 2022 оны Катарын ДАШТ-д оролцож амжаагүй ажээ.

Түүний шигшээ багийг дэмжсэн хамгийн сүүлчийн тоглолт нь энэ оны гуравдугаар сарын 23-нд болсон Үндэстнүүдийн лигийн шөвгийн наймын Испани ба Нидерландын тоглолт байсан бөгөөд тухайн тоглолтод испаничууд торгуулийн цохилтоор ялалт байгуулсан юм.

Маноло амьдралынхаа туршид хөл бөмбөгийн ертөнцөд үнэнч хөгжөөн дэмжигчийн үлгэр дуурайлал болж, Испанийн спортын түүхэнд мартагдашгүй нэрийг үлдээжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here