6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Истанбул дахь Украин-Оросын уулзалт хойшлогдож, гурван талт хэлэлцээ болохоор болжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Туркийн Истанбул хотод Пүрэв гарагт зохион байгуулагдахаар төлөвлөсөн Украин, Оросын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт хойшлогдож, Баасан гарагт Турк, Украин, Орос гурван талт хэлэлцээ хэлбэрээр явагдахаар тохиролцжээ. Энэ тухай Анкара дахь албаны эх сурвалжууд мэдээлэв.

Туркийн гадаад хэргийн сайд өчигдөр Оросын төлөөлөгчидтэй уулзаж, үүний дараа гурван талт уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Албан ёсны эх сурвалж хэлэхдээ, “Өнөөдрийн уулзалт өндөрлөсөн. Маргааш өөр форматтайгаар гурван талын яриа хэлэлцээ эхлэх болно” гэж онцолжээ.

Мөн АНУ, Украин, Туркийн гурван талт хэлэлцээ болох тухай мэдээлэл гарсан боловч дөрвөн талт уулзалт одоогоор төлөвлөгөөнд ороогүй байгаа гэдгийг баталсан байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Туркийн Анталья хотод болсон НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ сэтгүүлчдэд “Ний нуугүй хэлэхэд маргааш болох уулзалтаас бид өндөр хүлээлтгүй байна. Гэхдээ Турк улс хэлэлцээг зохион байгуулахад хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ уулзалтад Оросын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө биечлэн оролцохыг уриалсан ч, Оросын тал өндөр түвшний оролцоо үзүүлэлгүй, Истанбулд төлөөлөгчөө илгээжээ. Зеленский өөрөө Истанбулд ирсэн ч, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Анкара хотод уулзсан байна.

Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров ахалж байгаа бол Оросын талын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Путиний туслах Владимир Мединский ахалж байна. Тэрээр өмнө нь Украин улсын оршин тогтнох эрхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд 2022 оны гуравдугаар сард болсон өмнөх Орос-Украины уулзалтыг ч ахалж байсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here