-16.5 C
Ulaanbaatar
Пүрэв, 3 сар 5, 2026

Израил–Ираны хурцадмал нөхцөлтэй холбоотой хоёр ажлын хэсэг байгууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Израил, Иран улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу эдийн засгийн чиглэлээр, нөгөө нь гадаадад суугаа манай улсын ард иргэдийг аюулгүй байдалд оруулах, болж өгвөл наашаа татах хоёр ажлын хэсэг байгуулагдсан.

Дараагийн Засгийн газрын хуралдаанаар илүү тодорхой болоод явна. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орж байна.

Манай экспорт, импорт гадаад нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг. Биднээс шалтгаалах зүйл харьцангуй бага. Хэд хэдэн сувгаар нөлөөллүүд орж ирнэ.

Энэ дээр хариу арга хэмжээ авах, сөрөг үр дагаврыг багасгах ажлыг хэсэг байгуулагдсан” хэмээн мэдээлэл өглөө.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу