Израилийн талаас мягмар гарагт явуулсан цэргийн ажиллагааны үеэр Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани амь үрэгдсэн байна. Мөн уг дайралтын үеэр Ираны хагас цэргийн “Басиж” хүчний командлагч Голамреза Солеймани амиа алдсан талаар мэдээлжээ.
Израилийн батлан хамгаалах хүчин энэ үйл явдлын талаар тайлбар хийхдээ “Аятолла Али Хаменеиг устгасны дараа Али Лариджани Ираны дэглэмийн бодит удирдагч болж, Израил болон бүс нутгийн орнуудын эсрэг цэргийн ажиллагааг удирдаж байсан” гэж мэдэгдсэн байна.
Али Лариджани нь 2-р сарын 28-нд Израил, АНУ-аас Иранд өгсөн цохилтын дараа дээд удирдагч Аятолла Али Хаменей амиа алдсаны дараах хамгийн өндөр түвшний хохирогч болж байгаа юм.
Али Лариджанийн улс төрийн замнал
Тэрээр улс төр, цэргийн салбарт олон жил ажилласан туршлагатай улстөрч байсан бөгөөд Исламын Хувьсгалт гвардын корпусын командлагч, төрийн телевизийн удирдлага, цөмийн хэлэлцээний ахлагч, парламентын даргын албыг тус тус хашиж байв.
Түүнийг амиа алдсаны дараа Ираны эрх баригчид уг халдлагын хариуг авах болно гэж мэдэгдсэн байна.





