13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Израилын зэвсэгт хүчин Газын зурвас дахь ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Израилын засгийн газар Хамас бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлж, Газын зурвас дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шийдвэр гаргаснаа ерөнхий сайд Беньямин Нэтаньяху даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Шинээр батлагдсан төлөвлөгөөнд Газын зурвас дахь Хамас бүлэглэлийг устгах, барьцаанд авсан хүмүүсийг суллах, Газын зурвасыг “булаан эзлэх”, газар нутгийг нь хяналтандаа авах, мөн 2.1 сая оршин суугчийг хамгаалахын тулд Газын зурвас дотор өөр байршил руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ багтсан байна. Израилын зэвсэгт хүчний албаныхны хэлснээр, Газын зурвасын хойд хэсгийн оршин суугчдыг өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлж, Хамасын дайчдаас энгийн иргэдийг ялгаж салгах төлөвлөгөөтэй байгаа юм.

Израилын засгийн газар мөн хүмүүнлэгийн тусламжийг хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудаар дамжуулан Газын зурвас руу хүргэхээр төлөвлөжээ. Гэхдээ НҮБ болон бусад тусламжийн байгууллагууд Израилын энэ шинэ төлөвлөгөөг хүмүүнлэгийн үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж, Израилтай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Харин Хамас бүлэглэлийн зүгээс Израилын шинэ төлөвлөгөөг эсэргүүцэж, “дарамт шахалт, айлган сүрдүүлэлт” гэж шүүмжилсэн байна. Хамасын эсрэг Израилын ажиллагааг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодод хийх албан айлчлалын дараа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Израилын хэвлэлүүдийн мэдээлснээр, шинэ төлөвлөгөөний эхний шатанд Газын зурвас дахь газар нутгийг илүү ихээр эзлэн авч, хилийн дагуу “буфер” бүсийг өргөсгөх зорилго тавигдаж байгаа аж. Энэхүү үйлдлүүд нь Хамастай шинэ гал зогсоох хэлэлцээр хийхэд Израильд хөшүүрэг болох зорилготой гэж үзэж байгаа юм.

Хамас бүлэглэл 2023 оны 10-р сарын 7-нд Израилын хил рүү гэнэт халдан довтолж, 1200 орчим хүнийг хөнөөж, 251 хүнийг барьцаанд авсан бөгөөд энэ халдлагаас хойш Израил-Хамасын хооронд үргэлжилсэн дайны үеэр Газын зурваст 52,567 хүн амиа алджээ гэж эрүүл мэндийн яамны эх сурвалж мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Ийм мэдээ уншихад гунигтай байна… Байдал бүүр дордохгүй байх гэж найдаж байна

  2. Дэлхийн удирдагчид энэхүү хурцадмал байдлыг хэрхэн зогсоох талаар нухацтай бодох хэрэгтэй

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here