21.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 28, 2025

Йокич, Дончич, Яннис тэргүүтэй одод Европын АШТ-д өрсөлдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн тэмцээний эхний тоглолтууд А болон В хэсэгт болох бөгөөд финал есдүгээр сарын 14-нд болно. Нийт 24 улсын шигшээ баг оролцож буйгаараа тивийн хамгийн өргөн хүрээтэй тэмцээнүүдийн нэг болж байна.

Тэмцээний зохион байгуулалт ба хэсгүүд

  • А хэсэг (Латвийн Рига): Чех, Эстони, Латви, Португал, Серби, Турк
  • В хэсэг (Финляндын Тампере): Финлянд, Герман, Их Британи, Литва, Монтенегро, Швед

Эхний тоглолтуудад:

  • 18:30 – Их Британи vs Литва
  • 19:45 – Чех vs Португал
  • Германы шигшээ Монтенегротой анхны тоглолтоо хийнэ.
  • Никола Йокичийн удирдсан Серби Эстонийн багтай учраа таарсан.

Энэ удаагийн тэмцээнийг Кипр, Польш, Финлянд, Латви дөрвөн улс хамтран зохион байгуулж байна. Анх Украин зохион байгуулагч орон байхаар төлөвлөгдөж байсан ч Орос-Украины дайны улмаас Польш тэдний оронд орсон юм.

Анхаарал татах оролцогчид

Израилийн шигшээ онцгой анхааралд байна. Израиль-Хамасын мөргөлдөөнөөс болж өмнө нь эмэгтэйчүүдийн тэмцээнд Ирландын баг гар барихаас татгалзаж байсан бол энэ удаад бусад шигшээ багууд Израилийн эрэгтэйчүүдийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.

Түүхэн уламжлал

Европын АШТ 90 жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд 2022 оны финал Испанид 3.75 сая, Германд 4 сая хүн шууд үзсэн гэсэн тоо баримт бий.

Оролцох супер одод

  • Сербийн Никола Йокич
  • Грекийн Яннис Антетокунмпо
  • Словенийн Лука Дончич
  • Германы Деннис Шредер

Харин Францын Виктор Вэмбаньяма, Руди Гобер, Литвийн Домантас Сабонис, Германы Мориц Вагнер, Айзей Хартенштейн, Макси Клебер зэрэг одод энэ удаагийн тэмцээнийг өнжжээ.

Европын сагсанбөмбөгийн ялгаа

  • Европт тоглолт 10 минутын дөрвөн үе-ээр явагддаг (NBA-д 12 минут).
  • Гурван онооны шугам NBA-гаас цагаригт ойр.
  • Тайм-аут болон алдааны дүрэм өөр.

Гол фаворит багууд

  • Серби: Никола Йокич, Богдан Богдановичтой, NBA-гийн 10 тоглогч багтсан тул алтан медальд хамгийн ойр гэж тооцогдож байна.
  • Франц: Вэмбаньяма оролцохгүй тул хүч нь сулрав.
  • Испани: Ах дүү Эрнангомесын удирдсан баг 2007 оноос эхлэн тивийн АШТ-ээс медальтай бууж байгаа уламжлалаа хадгалахыг зорьж байна.
  • Герман: Өнгөрсөн ДАШТ-ий аварга. Дахин медаль авах өндөр магадлалтай.
  • Турк: “Хьюстон”-ы Альперен Шенгүний тоглолт онцгой анхаарал татаж байна.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here