20.1 C
Ulaanbaatar
Бямба, 8 сар 2, 2025

K-pop дахь “exposed underwear” загварын тренд олны шүүмжлэлд өртлөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн үед K-pop урлагт “дотуур хувцсаа ил гаргах” буюу exposed underwear хэмээх маргаантай загварын чиг хандлага хүч түрэн орж ирж байна. Гэвч энэ шинэ трэнд фенүүд болон цахим хэрэглэгчдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тус загварын чиг хандлагыг дараах алдартнууд өөрсдийн дүр төрхөөрөө илэрхийлсэн:

  • RIIZE хамтлагийн Sohee
  • BABYMONSTER хамтлагийн Asa
  • 5-р үеийн ALLDAY PROJECT хамтлагийн Tarzzan
  • 3-р үеийн алдарт BLACKPINK хамтлагийн Jennie
  • Хэт тод биш хувилбараар aespa хамтлагийн Giselle

Гэвч олон нийт энэ чиг хандлагыг ил задгай, зохисгүй, бүр бүдүүлэг хэмээн шүүмжилж байна.

Сошиал хэрэглэгчдийн хариу үйлдэл:

Сошиал сүлжээнд нийтлэлийн дараа дараах сэтгэгдлүүд олноор бичигджээ:

  • “Энийг загвар гэх үү? Ёстой балиар юм.”
  • “Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай, энэ ил гаргасан дотоожны трендийг ерөөсөө ойлгохгүй байна.”
  • “Хэтэрхий задгай… Зөвхөн Jennie л арай гайгүй харагдаж байна.”
  • “Үнэхээр дургүй хүрч байна.”
  • “Нүдээ ариусгах хэрэгтэй боллоо.”
  • “Энэ чинь Justin Bieber-ийн үеийн тренд шүү дээ, загварын харанхуй эрин үе л гэсэн үг. Буцаад ирж байна гэдэг үнэхээр инээдтэй.”
  • “Яана аа, ёстой муухай харагдаж байна.”
  • “Бараг бөөлжис хүрч байна.”
  • “Calvin Klein-ы лого болж байна, бусад нь үнэхээр муухай.”

Тус загварын трендийг зарим нэгэн уран бүтээлч стильтэй зохицуулж чадсан гэж үзэж болох ч нийт хэрэглэгчдийн хувьд уг чиг хандлага нь хүлээн зөвшөөрөхөд бэрх хэвээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here