18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

К.Роналдо спортын түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээг байгууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Португалын домогт хөлбөмбөгчин Криштиану Роналдо Саудын Арабын “Аль-Наср” багтай шинэ гэрээ байгуулж, спортын түүхэнд байгаагүй өндөр үнэтэй гэрээгээ үзэглэлээ. Одоо 40 настай довтлогч ийнхүү 2027 он хүртэл клубтаа үлдэхээр боллоо.

Шинэ гэрээний нийт дүн 492 сая фунт стерлинг (575.6 сая евро) бөгөөд жилд 178 сая фунт стерлингийн үндсэн цалин, 24.5 сая фунт стерлингийн урамшуулал авна. Хэрэв тэр хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн тогловол бонус нь 38 сая фунт хүртэл нэмэгдэх нөхцөлтэй юм.

Үүнээс гадна:

  • Роналдо “Аль-Наср” клубын 15 хувийн хувьцаа эзэмших эрхтэй болсон (үнэлгээ: £33 сая)
  • Хэрэв тэр “Алтан шаахай” хүртвэл: £4 сая
  • Баг нь аварга болвол: £8 сая
  • Саудын Арабын компаниудтай хийж буй сурталчилгааны гэрээнээс: £60 сая хүртэлх орлого олох боломжтой

Түүний тансаг амьдралын багц:

  • 4 гэрийн үйлчлэгч
  • 3 жолооч
  • 2 тогооч
  • 3 цэцэрлэгч
  • 4 бие хамгаалагч

Роналдо өдгөө 900 гаруй гоолтой бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгийн түүхэнд энэхүү амжилтад хамгийн түрүүнд хүрсэн тоглогч болж, дахин нэг шинэ түүхийг бичиж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here