4.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 23, 2025

Катарын хааны гэр бүл Трампт 400 саяын “нисдэг ордон” бэлэглэв – дотоод зураг ил боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Саяхан Катарын хаант удмынхан АНУ-ын ерөнхийлөгчид зориулан тансаг зэрэглэлийн, тусгай тоноглолоор тохижуулсан Boeing 747-8 онгоцыг бэлэглэсэн нь олон нийтийн дунд шуугиан тарив.

Энэ бэлгийг албан ёсоор хүлээн авсан талаар АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдэгдэв. 2012 онд үйлдвэрлэгдсэн уг онгоц нь анх хувийн бизнесийн зориулалттайгаар ашиглагдаж байсан ч одоо “нисдэг ордон” болон хувирчээ.

Ерөнхийлөгчийн нисэх онгоцны шинэчлэл хойшилсоор
Одоогийн байдлаар АНУ-ын төрийн тэргүүний нислэгт 1990-ээд оны хоёр ширхэг Boeing ашиглагдаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд шинэ онгоцны захиалга өгсөн ч үйлдвэрлэл нь хойшлогдсоор 2028 оноос өмнө ашиглалтад орохгүй гэдэг нь тодорхой болоод буй. Энэ нөхцөлд Катарын бэлэг нь “түр зуурын аврал” байж болох ч, ёс зүй, хууль зүйн маргааныг үүсгээд байна.

Хууль, ёс зүйн маргаан
400 сая ам.долларын үнэтэй онгоцыг гадаад улс төрийн удирдагчаас бэлгэнд хүлээн авах нь АНУ-ын дотоод хууль, дипломат ёсны үүднээс ноцтой асуудал хэмээн олон шүүмжлэгч үзэж байна.

Гэсэн ч Трамп өөрийн байр сууриа:

“Ийм бэлгээс татгалзах нь тэнэг хэрэг”
хэмээн илэрхийлжээ.

Аюулгүй байдал ба шинэ тоноглол
Аюулгүй байдлын үүднээс онгоцны бүх системийг нарийвчлан шалгах шаардлагатай бөгөөд үүний тулд нэлээд хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулахыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ингэснээр Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд шинэ онгоцоо бүрэн ашиглаж амжихгүй байх магадлал өндөр юм.

Тансаг дотоод засал
Онгоцны дотоод заслыг Францын алдарт дизайнер Ив Пикард хариуцсан бөгөөд тэрээр зураг төслийг гаргахаас дуусах хүртэл дөрвөн жил ажилласан байна. Энэхүү “нисдэг ордон” нь орчин үеийн тав тух, аюулгүй байдал, технологийг бүрэн хангасан бөгөөд ерөнхийлөгчийн хэрэгцээнд тохируулан бүрэн шинэчлэгдсэн байна.

Доорх зургууд нь тансаг тохижилтыг илэрхийлж байгаа бөгөөд Катарын зүгээс энэ бэлгээрээ дипломат харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг зорьсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Ийм тансаг дотоод засалтай гэж огт төсөөлөөгүй шүү, яг л кинон дээр гардаг шиг

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here