-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

“Khan Falcons” аваргуудыг буулгаж, плей-оффт “BCH Knights”-тай таарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улирлын сүүлчийн тоглолтод аваргыг 79:65-аар хожив

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирлын сүүлийн тоглолтууд өчигдөр “M Bank Arena”-д болж дууслаа. Плей-оффын байрлалаа тодорхойлох ач холбогдолтой энэ тоглолтод “Khan Falcons” баг өнгөрсөн улирлын аварга “Хасын хүлгүүд”-тэй тоглож, 79:65-аар ялснаар улирлын 12 дахь хожлоо авсан байна.

6-р байраар улирлаа дуусгаж, эхний шатанд “BCH Knights”-тай өрсөлдөнө

Энэхүү ялалтын дараа “Khan Falcons” хүснэгтийн 6-р байрт бичигдэн 2025–2026 оны улирлаа өндөрлүүлжээ. Ингэснээр энэ сарын 28-нд эхлэх плей-оффын эхний шатанд “BCH Knights”-тай тоглохоор болсон байна. Шинэ нэр, шинэ өнгө төрхтэйгээр хасагдах шатанд орж буй тус багийн үргэлжлэл тоглолтууд спорт сонирхогчдын анхаарлын төвд байх төлөвтэй байна.

Шинэ нэрийн ард хамтын ивээн тэтгэгчийн бодит дэмжлэг бий

ХААН Банк болон “GOBI Cashmere” брэнд баруун бүсийн төлөөлөл “Ховд шонхрууд” (Khovd Falcons) багийг хамтран ивээн тэтгэж, спортын хөгжил болон залуу үеийн өсөлтөд чиглэсэн дэмжлэг үзүүлэн ажиллаж буйг онцолжээ. Үүний хүрээнд тус баг Үндэсний дээд лигт “Khan Falcons” (ХААН шонхрууд) нэрээр, шинэ зорилго, шинэ амбицтайгаар тоглож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу