Хойд Солонгосын парламент Ким Жон Уныг төрийн хэргийн ерөнхийлөгчөөр дахин томилж, түүний гурав дахь бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэллээ.
Чуулганы шийдвэр
Солонгосын төв телевизийн мэдээлснээр Ардын дээд хурлын чуулган 2026 оны гуравдугаар сарын 22-нд Пёньян хотод болж, уг шийдвэрийг баталсан байна. “Төрийн хэргийн ерөнхийлөгч” нь тус улсын төрийн тэргүүнд тооцогддог албан тушаал бөгөөд 2016 онд бий болсноос хойш Ким Жон Ун гурав дахь удаагаа томилогдож байна.
Мөн энэ үеэр түүний ойрын хүрээний хүн болох Жо Ён Воныг Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргаар томилж, өмнөх дарга Чуэ Рён Хэг албан тушаалаас нь чөлөөлжээ. Үүнээс гадна засгийн газрын бүрэлдэхүүний ойролцоогоор 40 хувьд өөрчлөлт орсон байна.
Цаашдын бодлого анхаарал татаж байна
Чуулганы хүрээнд цаашид үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсвийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Ким Жон Ун АНУ-тай харилцах бодлогоо хэрхэн тодорхойлох, Өмнөд Солонгосыг “дайсагнагч улс” гэж үзэх байр суурийг үндсэн хуульд тусгах эсэх нь олон улсын анхаарлын төвд байна.





