19.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Кремль: Трампын Путиныг “галзуу” гэж нэрлэсэн нь хэт сэтгэл хөдлөлийн илрэл

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ням гарагийн шөнө Оросын тал Украины нутаг дэвсгэрт дайны эхэн үеэс хойших хамгийн том агаарын довтолгоо зохион байгуулж, нийт 367 ширхэг дрон, пуужин ашиглан дайрсан байна. Уг довтолгооны улмаас 13 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.

Энэ үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсандаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “галзуурсан” хэмээн тодорхойлсон нь олон улсын анхаарлыг татлаа.

Тэгвэл Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Трампын энэхүү үгийг “хэт их сэтгэл хөдлөлийн илрэл” хэмээн тайлбарлажээ. Песковын хэлснээр, Оросын зүгээс хийж буй довтолгоо нь Украины нисгэгчгүй онгоцоор Оросын дэд бүтцэд халдсан хариу арга хэмжээ аж.

Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө мөн Оросын тал 355 дроноор Украиныг дахин довтолж, 10 хүний амь эрсэдсэн нь дроны тоогоороо хамгийн их хохирол учруулсан нэгэн удаагийн ажиллагаа болсон байна.

Олон улсын хариу арга хэмжээ нэмэгдэж байна

Оросын агаарын цохилтууд үргэлжилж буй нь Европын холбоотнуудын байр суурийг өөрчлөхөд нөлөөлсөн бололтой. Германы канцлер Фридрих Мерц өчигдөр мэдэгдэхдээ:
Украин өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой болж байна. Холбоотнуудын нийлүүлсэн зэвсэгт одоо тусгалын хязгаарлалт үйлчлэхгүй” хэмээн мэдэгдэв.

Энэ нь өмнө нь Украин улс холбоотнуудын өгсөн зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглахад хязгаарлалттай байсан бол одоо бүрэн эрхтэй ашиглах нөхцөл бүрдсэн гэсэн үг юм.

Маргааш буюу Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Берлинд айлчлах бөгөөд энэ үеэр Германы өмнөх засгийн газар нийлүүлэхээс татгалзаж байсан Taurus пуужингийн талаар хэлэлцэж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Taurus: дараагийн түвшний зэвсэглэл

Taurus пуужин нь 500 км хүртэл тусгалтай бөгөөд бусад холбоотны зэвсгүүдтэй харьцуулахад хамгийн хол тусгалтай нь юм. ОХУ уг пуужинг Украинд нийлүүлэхийг “аюултай алхам” хэмээн Германы эрх баригчдад анхааруулж байсан.

Өнгөрсөн онд Их Британи өөрийн нийлүүлсэн зэвсгийг Украин улс ямар хүрээнд ашиглахаа өөрөө шийдэх эрхтэй гэж мэдэгдсэн. Үүний дараа АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байден алсын тусгалтай зэвсгийг Оросын нутагт ашиглахыг тодорхой хязгаарлалтаар зөвшөөрч байсан билээ.

Эдгээр үйл явдлуудын цаана Украины дайн геополитикийн түвшинд улам хурцадмал болж, АНУ, Европ, ОХУ-ын хоорондын стратегийн тэнцвэрт байдал шинэ түвшинд шилжиж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here