Тэнцээгээр өндөрлөсөн ч түүхэнд бичигдэв
Португалын хөлбөмбөгийн домогт тоглогч Криштиану Роналду Унгарын шигшээ багтай хийсэн тоглолтод хоёр гоол оруулснаар дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо. Гэсэн хэдий ч тоглолт 2:2 харьцаатай тэнцсэн тул Португалийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулж чадсангүй.
ДАШТ-ий урьдчилсан шатанд 41 дэх гоол
40 настай Роналду ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад 41 гоол оруулснаар өмнө нь Гватемалын шигшээ багийн довтлогч асан Карлос Руизийн (39 гоол) тогтоосон амжилтыг эвдэж, шинэ түүх бичлээ.
Лисбонд болсон халз тулаан
Лисбон хотноо болсон тоглолтын эхэнд Унгарын шигшээ баг найм дахь минутад Аттила Сзалайн гоолоор тэргүүлсэн ч Роналду 22 дахь минутад Нелсон Семедогийн дамжуулалтаар тэнцээний гоолыг оруулжээ. Тэрээр дараа нь шигшээ багийнхаа 143 дахь, харин мэргэжлийн карьертайгаа нийлүүлбэл 948 дахь гоолоо оруулсан байна. Гэвч 90+1 дэх минутад Доминик Собослаи Унгарын багийн төлөө дахин гоолдож, тоглолтыг тэнцээ болгосон юм.
ДАШТ-ийн эрхийн төлөө дахин тоглоно
Португалийн шигшээ баг ирэх арваннэгдүгээр сарын 13-нд Ирландын багтай Дублинд дахин тоглолт хийж, ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулах шаардлагатай болжээ.
22 жил үргэлжилсэн алдар суу
Криштиану Роналду 22 жилийн турш Португалын шигшээ багт хүчин зүтгэж, 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн болон УЕФА-гийн Үндэстний лигт түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон гоолтой тоглогчдын нэг хэвээр байна.