27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Кристиано Роналдо, Лионель Месси нар Тевезийн үдэлтийн тоглолтод нэг багт тоглох уу?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Аргентин довтлогч, дэлхийн хөлбөмбөгийн түүхэн шилдэг тоглогчдын нэг Карлос Тевез тун удахгүй өөрийн үдэлтийн тоглолтоо хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. 2022 онд их спортоос зодог тайлсан Тевез сүүлийн удаа талбайд гарч, фанатуудынхаа өмнө салах ёс гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа Аргентины “Olga” стриминг платформд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

“Тийм ээ, би үдэлтийн тоглолтоо хийнэ. Магадгүй хийнэ. Хэзээ гэдгийг нь удахгүй зарлана. Амаргүй л байх болов уу” хэмээн тэрбээр сэтгэл хөдөлгөм мэдэгдэл хийв.

Гэхдээ энэ үдэлтийн тоглолт энгийн нэгэн үйл явдал биш байх бололтой. Учир нь Тевез тоглолтдоо хоёр домогт тоглогчийг — Лионель Месси, Кристиано Роналдо нарыг урьж, тэднийг нэг багт тоглуулна гэж ам алдсан юм.

Ярилцлагын үеэр сэтгүүлч түүний хуучин багийн нөхөд болох Месси, Роналдо хоёр дахин бие биеийнхээ эсрэг тоглох уу хэмээн асуухад Тевез:
“Бид тэднийг хамтад нь тоглуулна” хэмээн энгийн хэр нь шуугиантай хариу өгсөн нь спорт сонирхогчдын анхаарлыг ихээр татаж эхэллээ.

Тевез Месситэй Аргентины шигшээд 10 жил (2005–2015), харин Роналдотой Английн “Манчестер Юнайтед” клубт хамт тоглож байсан түүхтэй. Тиймээс гурван супер тоглогчийн харилцаа, хамтдаа нэг талбайд гарч тоглох нь түүхэн мөч болох юм.

Тевезийн үдэлтийн тоглолт Буэнос Айрес хотын алдарт Ла Бомбонера цэнгэлдэхэд, өөрийн анхны баг Бока Хуниорсын талбайд болох төлөвтэй байна. Харин Роналдог хэрхэн авчрах талаар асуухад Тевез инээмсэглэн:
“Би өөрөө очиж авчирна” хэмээн хариулсан нь фенүүдийг догдлуулаад амжив.

Энэ түүхэн тоглолтын тов хараахан зарлагдаагүй ч, Месси, Роналдо нар нэг багт гарч тоглоно гэх найдвар хөлбөмбөг сонирхогчдын дунд аль хэдийн гал асаагаад байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

3 COMMENTS

  1. Месси, Роналдо хоёр нэг багт тоглохыг харах нь хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд жинхэнэ мөрөөдөл биелэхтэй адил. Энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна!

  2. Тевезийн үдэлтийн тоглолтод ийм домогт тоглогчид оролцоно гэдэг нь түүхэн үйл явдал болох нь гарцаагүй. Энэ тоглолт хэзээ болохыг мэдэхийг хүсэж байна.

  3. Месси, Роналдо нарын хамт тоглолт нь зөвхөн Тевезийн үдэлтийн тоглолт төдийгүй, хөлбөмбөгийн түүхэнд онцгой дурсамж үлдээх үйл явдал болох нь дамжиггүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here